“Зураг төслийн стандартууд, эталон зураг”-ийн сургалт Moodle талбараар явагдах ба сургалт нийт 7 модулиас бүрдэнэ. Сургалтын агуулгыг бид өмнө 1 өдрийн буюу 8 цагийн багтаамжтайгаар зохион байгуулдаг байсан. Онлайнаар явуулж байгаа тул 14 хоногийн турш Та өөрийн цаг хугацааны боломжоор судлах эрхтэй ба модуль тус бүр нь өөрийгөө сорих тесттэй.
