Барилгын салбар дэлхийн нийт Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 10 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг эзэлдэг ба материалын урсгалын 30-40 хувь нь энэ салбарт ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд, ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүч, нөөц баялгийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.